СЭТГЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА

Хүн нэг дор 2 зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Танай ажилтнууд юуг анхаарч, юу бодож байна вэ?

Хүний толгойд тухайн цаг үед ямар бодол эргэлдэж байгаа нь амжилтанд маш чухал. Философи болон психологийн үүднээс хүнийг тодорхойлоходоо түүний толгойд эргэлдэж байгаа бодлыг нь, тэр бодлоос гаралтай үйлдлийг нь судладаг.

Ихэнх хүний нөөцийн ном энэхүү шинжлэх ухааны гүн рүү орж чадаагүй юм шиг санагддаг. Сонинд ажлын зар гаргах, анкетаар ажилтан шалгаруулах, сургалтанд хамруулах, ажилд авах, халах, шинэ жилийн баяр зохиох төдийхнөөр танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа хязгаарлагдаж болохгүй.

Орчин үед Хүний нөөцийн удирдлага гэхээр Сэтгэл зүйн удирдлага гэж бодогддог болж. Өөрөөр хэлбэл энэ шинжлэх ухаан ажилтнуудын сэтгэл зүйг зөв залж чиглүүлэх тухай ярьж эхэлсэн гэсэн үг. Энэ нь төлөвлөөд, зохион байгуулаад, хянаад болчихдог зүйл биш юм.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Вижн, Мишн, Зорилго, Стратеги

Вижн – Алсын хараа

Вижн буюу Алсын хараа бол компанийн урт хугацаанд тавьж буй зорилт юм. Вижнийг 20, 30, 50… жил гэх мэтээр урт хугацаанд тодорхойлдог.

Нөгөө талаас Вижн бол компанийн ирээдүйд авсан гэрэл зураг гэж хэлж болно.

Вижн нь “Бид хаана хүрэх вэ” гэдэг асуултын хариулт билээ.

Мишн – Эрхэм зорилго

Мишн бол “Бид хэн бэ?” гэсэн асуултын хариулт юм. Энэ бол бидний хүрэх гэж буй зорилго биш. Харин бидний өнөөдөр баримталж буй философи юм.

Жишээлбэл, “Батаа шударга оюутан. Тэрбээр ирээдүйд улсынхаа ерөнхийлөгч болж, улс орноо хөгжүүлэх мөрөөдөлтэй” гэсэн тодорхойлолтыг авч үзье.

Батаагийн “Ирээдүйд ерөнхийлөгч болж улс орноо хөгжүүлэх” нь түүний ВИЖН бол “Шударга хүн” гэдэг нь түүний МИШН болох юм.

Бид МИШН-ээ баримталж ВИЖН-дээ хүрэх учиртай.

Цааш унших

Менежмент, Стратеги

Алтны фундаментал анализ 2016

Алт бол тун өвөрмөц санхүүгийн хэрэгсэл юм. Нэг талаасаа Таваар, нөгөө талаас Валютын шинж чанарыг нэг зэрэг өөртөө агуулдаг өөр ийм хэрэгсэл байхгүй.

Таваар учраас гоёл чимэглэл, үйлдвэрлэлд ашиглагдаж, биет гулдмайн эрэлт үүсч байдаг бол. Валют гэдэг утгаар нь Төв банкууд нөөцлөж, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авч байдаг.

2006 оноос хойш Алтны ханш 2 дахин өссөн байхад, бусад Таваарын ханш (S&P GS таваарын индексээр жишиж үзэхэд) 50 орчим хувиар унажээ. Харин сүүлийн 5 жилд таваарын зах зээл бүхэлдээ уналттай байгааг та бид мэднэ. Газрын тос -67%, Зэс -48%, Мөнгө -59% тус тус унаад байхад Алтны ханш ердөө -14% уналттай байна.

Цааш унших

Эдийн засаг ба Санхүү

РЕСТОРАН ХАМГИЙН ИХ ДАМПУУРДАГ БИЗНЕС

Рестораны бизнес хамгийн их дампуурдаг гэлцдэг. Барууны статистикаас үзэхэд эхний жилдээ 4 шинэ ресторан тутмын 1 нь үүдээ барьдаг бол, 10 жилийн дотор 70% нь дампуурдаг аж.

Энэ дүр зураг Улаанбаатар хотод ч маш тодорхой харагдана. Улаанбаатар хотод нийт 491 ресторан, цайны газар байдаг ажээ. Бараг хүн бүр л ресторан, хоолны бизнес эрхлэх тухай ярьж байгаа нь сонсогддог учраас өрсөлдөөн маш ширүүн байж таарна.

Түргэн хоолны газраас эхлээд 1 тэрбум төгрөгөөр интерьер хийсэн тансаг ресторан хүртэл бүтэлгүйтэхийг би харж байлаа. Хэдийгээр маш гоё view-тэй боловч, өндөр шилэн барилгуудын оройд байрлах ресторанууд хоосон байвал гайхах зүйлгүй.  Цааш унших

Бизнес, Менежмент

Гүйцэтгэх Захирлын эхний 30 хоног

Хэрэв та шинэхэн гүйцэтгэх захирал бол, эсвэл гүйцэтгэх захирал болохоор зэхэж, өөрийгээ бэлтгэж байгаа бол анхаарлаа хандуулаарай.

Юуны өмнө гүйцэтгэх захирлын ажил гэдэг бол аль нэг функц, хэлтсийг удирдахаас тэс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өмнө илүү олон хэмжээстэй сорилт тулгарах болно.

Шинэ гүйцэтгэх захирлын эхний 30 хоногт гаргасан шийдвэр, хийсэн хөдөлгөөн нь компанийн ирэх 3 жилийн өнгийг тодорхойлох болно. Ингээд шинэхэн захирлын эхний 30 хоногийн талаар өөрийн бодлуудыг бичье. Цааш унших

Менежмент, Стратеги, Эдийн засаг ба Санхүү

360° ҮНЭЛГЭЭ

Орчин цагт бид сэтгэлзүйн ухааныг менежментэд илүү өргөн ашиглах хэрэгтэй болж байна. Та бүхэнтэй нэгэн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо.

360 хэмийн үнэлгээ буюу тухайн менежерийг бүх талаас нь үнэлдэг аргачлал байдаг. Энэ бол захирлуудын хувьд чухал зэвсэг л гэсэн үг. Тухайлбал хүнийг (1) удирдлага нь, (2) доор нь ажилладаг ажилтан, (3) нэг албан тушаалын менежерүүд нь зэрэг үнэлэхээс гадна өөрийгөө давхар үнэлнэ.

Хэдэн жилийн өмнө би өөрийн удирдлаганд ажилладаг менежерүүдийг үнэлж үзэхэд, нэг менежерийн хувьд маш сонирхолтой үр дүн гарсан юм.

Мань хүн өөрийнхөө ур чадвар, бүтээмж, гүйцэтгэлээ 95% гэж үзээд байдаг. Гэтэл 360 градусын үнэлэгээ өгсөн бүх хүмүүс түүнд дунджаар 50-60 оноо өгсөн байв. Бусад менежерийг үнэлэхэд ийм том зөрүү гараагүй юм.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

ЦАГИЙН МЭДРЭМЖ

Бизнес хийхэд хамгийн чухал нь БҮТЭЭМЖ гэдэгтэй та санал нийлэх бизээ.  Өрсөлдөгч тань цагт 100 хадаас үйлдвэрлэж байхад, танай цех ердөө 80 хадаас үйлдвэрлэж байвал өрсөлдөөнд мэдээж та ялагдана.

Иймд ажилтнуудынхаа бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг нь менежер бүрийн толгойны өвчин. Тодорхой хугацаанд менежментэд ажилласны дараа БҮТЭЭМЖ өөрөө ур чадвар, мэдлэг, боловсрол гэхээсээ илүү Сэтгэл Зүйн асуудал юм шиг санагдах нь бий.

Жишээлбэл, хэрэв танай ажилтан цагт 100 хадаас хийж чадна гэдэгтээ ИТГЭХГҮЙ байгаа бол ямар ч өндөр ур чадвартай байгаад хийж чадахгүй л гэсэн үг.

Хүний тархинд ЦАГ ХУГАЦААГ төсөөлөх, мэдрэх үүрэгтэй хэсэг гэж бий. Цаг хугацааг хүн хэрхэн мэдэрч байгааг сэтгэл зүйн болон нейро шинжлэх ухаан судалдаг. Эрдэмтдийн судалгаагаар хүнийг сайтар зоригжуулвал, тэрбээр өөрийн төсөөлөлд буй ажлаа хийх хугацаа буурдаг нь тогтоогджээ.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

САЙН СТРАТЕГИ- МУУ СТРАТЕГИ

Шинж тэмдэг, суурь асуудал

Сүрьеэгээр өвчилсөн хүн ханиалгана, сульдана, халуурна, хоолонд дургүй болно. Энэ бол сүрьеэ өвчний шинж тэмдгүүд. Түүнээс биш суурь өвчин биш юм. Сүрьеэгийн өвчлөл бактериар үүсгэгддэг. Тиймээс сүрьеэгийн бактерийг антибиотик ууж л эдгээнэ. Түүнээс биш ханиалга намдаах эм ууснаар сүрьеэг эмчилж чадахгүй.
Яг үүнтэй адил байгууллага хөгжихөд өдөр тутам олон бэрхшээл, асуудал тулгардаг. Менежер хүний ажил нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэж бэрхшээлийг давж гарахад оршдог. Гэтэл тухайн асуудал нь суурь асуудал уу, эсвэл ердөө шинж тэмдэг төдий юу гэдгийг ялгахад тун хэцүү юм. Тиймээс ч маш олон менежер үүн дээр алдаа гаргадаг байна.
Өөрөөр хэлбэл байгууллага нь хэдийн сүрьеэ өвчинд нэрвэгдчихээд байхад ханиалга дарах эмчилгээ хийгээд яваад байгаатай утга нэг юм. Энэ нь бэрхшээлийг шууд харагдаж байгаа ханиалга гэж буруугаар итгэдэгтэй холбоотой.

Цааш унших

Менежмент, Стратеги, Эдийн засаг ба Санхүү