Ангилал

Эдийн засаг ба Санхүү

ФИНТЕК

Тэрбум гаруй хүн амтай хятадууд Wechat-аа ашиглаад хоорондоо мөнгө шилжүүлж, хүлээн авдаг болоод 10 гаруй жил өнгөрч. Харин Англичууд Zopa-гаараа зээл өгч авч, хөрөнгө оруулалт хийж байна. Америкчууд Square Cash-ынхаа тусламжтайгаар ойролцоо байгаа хүмүүс рүү эсвэл и-мэйл хаягаар гүйлгээ хийж байна. Энэ нь улам төгөлдөржиж виртуал карттай болсноор ApplePay-гээр төлбөр тооцоогоо хийдэг болж.

Мөн Америкт Facebook-ын найзууд хоорондоо мөнгө шилжүүлж, кофены мөнгөө над руу “Венмодчихоорой” гэж ярилцах нь хэвийн үзэгдэл болж. Нэг ёсондоо тэд ухаалаг утасныхаа аппликейшны ганц товчийг дараад л цаг хугацааг товчилж, банк санхүүгийн үйлчилгээг хэдхэн секундэд авчихаж байгаа хэрэг л дээ.

Харин бид ийм хялбархан шийдчих гарц байхад, улиг болсон банкны үйлчилгээгээ авсаар байх уу?  Бид тийм их их завтай хүмүүс үү?

Цааш унших

Стратеги, Эдийн засаг ба Санхүү

ХЭДЖИНГ : ХАНШИЙН ЭРСДЭЛЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ? – ҮРГЭЛЖИЛЭЛ

Өмнөх хэджинг нийтлэлийн үргэлжлэл болгож энэ нийтлэлийг бичиж байна. Өмнөх нийтлэлтэй холбоотой олон асуулт ирсэн тул энд заримд нь хариулах болно.

Санхүүгийн зах дээрх валют, алт, мөнгө, нефть, зэс, нүүрс, хувьцаа, бонд зэрэг бүхий л хэрэгслүүдийн ханш маш их савалгаатай байдаг. Бизнес хийж байгаа хүмүүст АШИГ ба ЭРСДЭЛ гэсэн алтан дүрэм үйлчилдэг. Их ашиг олъё гэвэл их эрсдэл хүлээж таарна. Эрсдэл хүлээхгүй гэвэл ашиг олоход хэцүү болно. Ийм л энгийн.

Тэгэхээр эрсдэлийн менежментийн ухаан нь бүхэлдээ авч байгаа эрсдэлээ бүрэн ойлгож, түүнийг зөв удирдах, эцэст нь ахиухан ашиг олох тухай асуудал юм.

Өнөөдөр доллар төгрөгийн ханш ₮2,500 төгрөгт хүрлээ. Ханш ₮1,600 төгрөг байхад доллараар зээл авсан бизнес эрхлэгчийн бодит хүү нь ханшийн алдагдалтайгаа нийлээд 60 хувь даваад явж байна. Монголбанк, Хөрөнгийн бирж, Монголын банкууд нийлээд доллар төгрөгийн (дилерүүд долларын ханш гэж ярихгүй, харин доллар төгрөгийн ханш гэж ярьдаг. Энэ нь 1 доллар хэдэн төгрөгтэй харьцаж байгааг илэрхийлдэг. Энэ нь зөв хэлц юм.) форвард ба опшин зах зээлийг бий болгох хэрэгтэй нь харагдаж байна. Яагаад одоо болтол бий болдоггүй нь хоёр үндсэн шалтгаантай:

Цааш унших

Стратеги, Эдийн засаг ба Санхүү

Эдийн засаг 2017 онд

Улсын эдийн засгийн хэмжээг  дотоодод үйлдвэрлэсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгээр хэмждэг билээ. Тэгвэл Монголын эдийн засаг 2016 онд 2009 оноос (ДНБ -1.9%) хойш анх удаа агшсан үзүүлэлттэй гарах нь. Өөрөөр хэлбэл 2016 онд бид 2015 оноос бага хэмжээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээ үйлдвэрлэжээ. 2016 оны 2-3 хувийн агшилт (Голомт банкны эдийн засагчдын тооцоолол) бол 2012 оноос хойш үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлийн үр дүн юм.

2017 онд биднийг юу хүлээж байна вэ?

2016 оны дүгнэлт

2016 онд 2 эерэг үйл явдал болсон юм. Нэгд нь Оюу Толгой төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт оны хагасаас эхлэж, 2016 он дуусахад хагас тэрбум долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийгдэхээр төлөвлөгдсөн. Цаашид 2020 он дуустал жил бүр ойролцоогоор 1 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт хийгдэх юм. Хоёрт нь нүүрсний үнэ гэнэт, огцом өсөв. Санаандгүй энэ явдлын дүнд дампуурлын ирмэг дээр байсан нүүрсний уурхайнууд маань сэргэж доллар орж ирж эхлэв.

Хэрэв дээрх хоёр үйл явдал болоогүй бол 2016 ба 2017 онуудад бүхэлдээ эдийн засгийн сүйрэл болж мэдэхээр нөхцөл байдалд бид байсан юм. Цааш унших

Стратеги, Эдийн засаг ба Санхүү

Алтны фундаментал анализ 2016

Алт бол тун өвөрмөц санхүүгийн хэрэгсэл юм. Нэг талаасаа Таваар, нөгөө талаас Валютын шинж чанарыг нэг зэрэг өөртөө агуулдаг өөр ийм хэрэгсэл байхгүй.

Таваар учраас гоёл чимэглэл, үйлдвэрлэлд ашиглагдаж, биет гулдмайн эрэлт үүсч байдаг бол. Валют гэдэг утгаар нь Төв банкууд нөөцлөж, хөрөнгө оруулалтын сангууд худалдан авч байдаг.

2006 оноос хойш Алтны ханш 2 дахин өссөн байхад, бусад Таваарын ханш (S&P GS таваарын индексээр жишиж үзэхэд) 50 орчим хувиар унажээ. Харин сүүлийн 5 жилд таваарын зах зээл бүхэлдээ уналттай байгааг та бид мэднэ. Газрын тос -67%, Зэс -48%, Мөнгө -59% тус тус унаад байхад Алтны ханш ердөө -14% уналттай байна.

Цааш унших

Эдийн засаг ба Санхүү

Гүйцэтгэх Захирлын эхний 30 хоног

Хэрэв та шинэхэн гүйцэтгэх захирал бол, эсвэл гүйцэтгэх захирал болохоор зэхэж, өөрийгээ бэлтгэж байгаа бол анхаарлаа хандуулаарай.

Юуны өмнө гүйцэтгэх захирлын ажил гэдэг бол аль нэг функц, хэлтсийг удирдахаас тэс өөр гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны өмнө илүү олон хэмжээстэй сорилт тулгарах болно.

Шинэ гүйцэтгэх захирлын эхний 30 хоногт гаргасан шийдвэр, хийсэн хөдөлгөөн нь компанийн ирэх 3 жилийн өнгийг тодорхойлох болно. Ингээд шинэхэн захирлын эхний 30 хоногийн талаар өөрийн бодлуудыг бичье. Цааш унших

Менежмент, Стратеги, Эдийн засаг ба Санхүү

САЙН СТРАТЕГИ- МУУ СТРАТЕГИ

Шинж тэмдэг, суурь асуудал

Сүрьеэгээр өвчилсөн хүн ханиалгана, сульдана, халуурна, хоолонд дургүй болно. Энэ бол сүрьеэ өвчний шинж тэмдгүүд. Түүнээс биш суурь өвчин биш юм. Сүрьеэгийн өвчлөл бактериар үүсгэгддэг. Тиймээс сүрьеэгийн бактерийг антибиотик ууж л эдгээнэ. Түүнээс биш ханиалга намдаах эм ууснаар сүрьеэг эмчилж чадахгүй.
Яг үүнтэй адил байгууллага хөгжихөд өдөр тутам олон бэрхшээл, асуудал тулгардаг. Менежер хүний ажил нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэж бэрхшээлийг давж гарахад оршдог. Гэтэл тухайн асуудал нь суурь асуудал уу, эсвэл ердөө шинж тэмдэг төдий юу гэдгийг ялгахад тун хэцүү юм. Тиймээс ч маш олон менежер үүн дээр алдаа гаргадаг байна.
Өөрөөр хэлбэл байгууллага нь хэдийн сүрьеэ өвчинд нэрвэгдчихээд байхад ханиалга дарах эмчилгээ хийгээд яваад байгаатай утга нэг юм. Энэ нь бэрхшээлийг шууд харагдаж байгаа ханиалга гэж буруугаар итгэдэгтэй холбоотой.

Цааш унших

Менежмент, Стратеги, Эдийн засаг ба Санхүү