Ангилал

Хүний нөөц

БИЗНЕСИЙН ХАМТРАГЧААРАА ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?

Бизнесмэнүүд хамаатан садан, найз нөхөдтэйгээ нийлж бизнес хийх хэрэггүй шүү гэж захихыг бид олонтаа сонсдог. Тэгвэл хэнтэй хамтарч бизнес хийх вэ? Хамтарсан олон бизнес гомдол, бүтэлгүйтлээр дуусдаг нь нууц биш юм. Нэг тал нь өдөр шөнөгүй зүтгүүлчихээд амласнаа өгсөнгүй, бултчихлаа гэж гоморхдог. Нөгөө тал нь юу ч хийгээгүй, зүгээр орон тоо бөглөснийхөө хариуд хувьцаа, мөнгө нэхлээ гэж бухимддаг. Яг аль нь бодитой вэ?

Энэ хоёр дүрийн аль алинд нь тоглож үзсэн хүний хувьд хэлэхэд, бид хэн нэгэнд нь шууд итгэж огт болохгүй. Бизнес эрхлэх үед өөрийн үүргээ биелүүлээгүй хирнээ нөгөө талаа адгийн луйварчин мэтээр гүтгэж суудаг хүмүүс олон.

Тэгэхээр таны өмнө нэг бол маш шудрага, ажилсаг нэгэн, үгүй бол байдаг л нэг адгийн худалч бэртэгчин сууж байна гэсэн үг. Энэ хоёрын дундуур гэсэн ойлголт байхгүй. Миний хувьд янз бүрийн бизнест төрөл бүрийн хүмүүстэй хамтарч, заримд нь ажиллаж, заримыг нь ажиллуулж, заримтай нь хувь нийлүүлж үзлээ. Дээр ярьсан шиг үл ойлголцол, гоморхол, бухимдал, бие биенээ муулахыг олон харлаа.

  Цааш унших

Бизнес, Хүний нөөц

ҮХЭЛ БА ЦАГ ХУГАЦАА

 

Цаг хугацааны үнэ цэнийг алттай зүйрлэдэг. Тэгвэл менежер хүний амжилт энэхүү  алтаар хэмжигддэг. Гэтэл олон хүн мөнгө эсвэл өсөлтөөр хэмжигддэг гэж эндүүрдэг байна.

Бид  өөрсдийн  амжилтаа “Жилд ХХХХ төгрөгийн ашигтай”, “Улиралд ХХХХ хувийн өсөлттэй” ажиллалаа гэх мэтээр тухайн цаг хугацаанд үзүүлсэн санхүүгийн үзүүлэлтээрээ дүгнэдэг. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаа нь бизнесийн амжилтын гол хэмжүүр юм.

Хэдийгээр бизнесийн үндсэн гол нөөцийг Хүн, Мөнгө, Технологи гэж орчин үед үздэг ч бид Цаг Хугацаа хэмээх суурь нөөцийг яасан ч орхигдуулж болохгүй.

Учир нь Хүн, Мөнгө, Технологийг бид хаанаас ч олж болно.  Харин цаг хугацаа хэзээ ч нөхөгддөггүй. Сайн хүмүүс ажлаасаа гарсан ч бид илүү чадвартайг нь сонгож болно. Технологи хоцрогдлоо гэхэд бид шинэ технологи гаргачихаж чадна. Харин хэн ч хэзээ ч цаг хугацааг эргүүлж авчирч чадахгүй.

Цааш унших

Бизнес, Хүний нөөц

35 НАСТАЙ ТЭТГЭВРИЙН ХӨГШИН

Дөнгөж 30 насны босгыг давж 40 нас шүргэж байгаа хирнээ аль хэдийн тэтгэврийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд тэнгэрийн одноос ч олон болжээ. АМЬДРАЛ-АМЖИЛТ-БҮТЭЭЛ нь түүний урд нь биш, харин аль хэдийн урсан одсон мэт өнгөрсөн цаг хугацаанд гацчихсан хүмүүсийг хэлж буй хэрэг л дээ.

Тэднийг физиологийн талаас нь харвал залуу хүн хэдий ч тархин дотроо аль хэдийн хөгширчихсөн байдаг гэсэн үг. Ийм хүмүүс өнгөрсөн үеийг магтаж, тэртээ нэгэн цагт гялалзаж явсан алтан үеийнхээ талаар зөвхөн дурсамж л ярьдаг.
Түүнээс биш 10 жилийн дараа хүрэх оргилын тухай хэзээ ч ярихгүй. Төсөөлөх ч үгүй. Тийм хүн танай компанийн ажилтнуудыг оргил (вижн) өөд хэзээ ч дагуулж явахгүй. Аваачихгүй. Өвгөн партизан уулын хормойд суучихаад дурсамжаа уудлан, өмнө нь энэ компанид оруулсан түүний хувь нэмрийг хэн ч үнэлэхгүй байгаад гомдоллож суух бөгөөд тэд л 20 гаруй настай залуусыг балладаг.

Цааш унших

Хүний нөөц

ЗАХИРАЛ ЗАХИРАГЧ БИШ

Захирал гэж ямар хүнийг хэлэх вэ? Монголчууд бидэнд энэ талаар системтэй, нэгдсэн ойлголт байна уу? Захирлын талаарх бидний өнөөгийн төсөөлөл хаанаас бий болов?

Манай менежментийн аль ч сургуульд захирал гэж ямар хүн байх ёстойг заадаггүй. Барууны улс орнуудад компанийн хөгжил хэдэн зуун жилээр тоологддог учир захирал хүний имиж, шалгуур нь Харвардын сургалт гэхээсээ нийгмийн соёлоор дамжиж өвлөгддөг бололтой.

Харин манайд?

Манай улсад захирал гэдэг ойлголт нь нэн шинэ. Тэгээд ч сургуульд үүнийг системчилж заадаггүй учраас социализмын үеийн “ДАРГА” гэдэг ойлголтоор баримжаалж, энэ цагийн “ЗАХИРАЛ”төлөвшдөг бололтой юм.
Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Амжилтын нууц 2: Дотоод сургалт

Компаниуд ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд байнга анхаардаг.

Харамсалтай нь олон тохиолдолд дотоод сургалтууд ХЭЛБЭР болж хувирдаг. Багш нь заах аядаж, хүний нөөц нь зохион байгуулах аядаж, ажилтнууд нь оролцох аяддаг.

Өнөөдөр би Голомтбанкинд ашиглаж эхэлж байгаа дотоод сургалтын стандартуудаас хуваалцая.

Юуны өмнө ихэнх хүний нөөцийн албадууд зохион байгуулалтанд буюу хэлбэрт гол анхаарлаа хандуулдаг. Гэтэл сургалтын зорилго юу вэ? гэсэн асуултыг багш, ажилтнуудаас асуудаггүй.

Хүний нөөцийнхөн “энэ жил бид 300 хүн/цаг сургалт хийлээ.” гэх маягаар өөрсдийн ажлыг дүгнэдэг. Энэ бол хэлбэр болохоос биш бодитой чанарыг харуулахгүй. Аягүй л бол 300 хүний ажлыг 1 цаг хий дэмий үрсэн ч байж магадгүй.

Цааш унших

Хүний нөөц

АЖИЛД АВАХ ЯРИЛЦЛАГЫН ШПАРГАЛКА

Захирлууд байнга л өндөр бүтээмжтэй ажилтан хайдаг. Харамсалтай нь бодит амьдрал дээр тухайн хүн өндөр бүтээмжтэй эсэхийг нь анкет, диплом хэзээ ч нотолж чаддаггүй. Сайн сургууль төгссөн, онц сурсан, олон хэлтэй байж болох ч энэ нь бүтээмжийн индикатор биш юм.

Ийм ч учраас бид хүмүүсийг ажилд авах ярилцлаганд дууддаг.

Үнэн хэрэгтээ бүтээмж гэдэг нь хүний сэтгэл зүйгээс шууд хамааралтай болох нь судалгаагаар нэгэнт батлагдсан зүйл. Тийм ч учраас ажилд авах ярилцлага нь тухайн хүний сэтгэл зүйн хандлагыг таньж мэдэхэд чиглэдэг.

Энэ удаад би тантай ярилцлага хийхдээ заавал анхаарах сэтгэл зүйн 3 хандлага болон бусад аргуудыг хуваалцъя.

Цааш унших

Хүний нөөц

КОМПАНИУД СУРГУУЛЬ БИШ

Анх дээд сургууль төгсөхөд хүмүүс “ажил дээр л гарч юм сурна,  сургуульд юу сурах вэ дээ” гэж ярихыг сонсоод бага зэрэг гайхаж билээ. Мэдээж хүн үхэн үхтлээ л суралцдаг.  Практик дээр сурсан мэдлэг, чадвар юунаас ч илүү үнэ цэнэтэй. Америкт ч тэр, Англид ч тэр, Монголд ч тэр яг л адилхан.

Гэхдээ бид арай л хэтрүүлсэн байна.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь улс төр, санхүүжилт, технологи аль нь ч биш, харин ХҮН гэж гарчээ. Би үүнийг практик дээр баталж чадна. Монголын компанийн захирлуудын хамгийн том толгойны өвчин бол чадвартай, бүтээмжтэй ажилтан олох явдал байдаг.

Цааш унших

Стратеги, Хүний нөөц

Perfectionist, Imperfectionist

 

Захирал та компанийнхаа ажилчдыг төгс бүтээлд итгэгч болон үл итгэгч гэж 2 ангилж болно…

Стив Жобс бол төгс бүтээлд итгэгч байв. Тэрбээр дэлхийг өөрчилсөн iphone утасныхаа загварыг төгс болгохын тулд өвөртөлж унтдаг байв. Apple дэлгүүрийнхээ загварыг хоосон агуулахад хийж, түүндээ 6 сарын турш өдөр бүр очиж, булан тохой бүрийг нь сайжруулан, төгс болгож байлаа.

2006 оны 5 сарын 19-ний өдөр. Түүнийг Нью-Йоркийн хамгийн үнэтэй fashion гудамжинд компьютерийн дэлгүүрээ нээхэд нь бараг л хүн бүр галзуурчихаж гэж байсан ч Apple дэлгүүр нээгдсэн эхний сардаа л дэлхийн жижиглэнгийн худалдааны рекордыг эвдсэн билээ.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Sugar Coating

Барууны улс орнуудад бизнес, менежментийн харилцаа нийгмийн соёлд нь гүн суусан байдаг. Өөрөөр хэлбэл тэд хүүхэд байхаасаа л энэ харилцаанд суралцдаг. Харин бид огт өөр. Бид дөнгөж одоо л бизнес, менежментэд суралцаж байна. Гэтэл барууны менежментийн онолын номуудад эдгээр соёлын элементүүдийн талаар огт дурддаггүй. Тийм ч учраас миний бие энэхүү блогийг хөтөлж, монголын байгууллагуудад нэн хэрэгтэй туршлагуудыг тоймлон хүргэж байгаа билээ.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Домогт Jack Welsch: Хүний нөөцийн менежментийн ХАЛАХ функц

Менежментийн ухааны амьд домог Жак Велш GE корпорацыг 20 жил удирдахдаа компанийн үнэлгээг даруй 4,000% өсгөсөн билээ. Тэрбээр менежментийн олон шинэ аргачлал гаргаж, Fortune сэтгүүлийн зууний топ гүйцэтгэх захирлаар нэрлэгдсэн юм.

Жак Велшийн хүний нөөцийн менежмент тун чанга байв. Тэрбээр жил бүр компанийн нийт менежерүүдээс хамгийн муу гүйцэтгэл гаргасан 10 хувийг халдаг практик хэвшүүлсэн байна. Түүнийг гүйцэтгэх захирал болох үед GE 411,000 ажилтантай байсан бол 5 жилийн дараа 299,000 болж буурсан боловч энэ хугацаанд ашиг жил бүр дарааллан 10 хувиар өсчээ. Одоо энэ муу 10 хувийг цомхотгодог аргыг Америкийн топ 500 корпорациас 30 хувь нь хэрэгжүүлдэг.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц