Ангилал

Менежмент

Мандал Даатгалын IPO

Уран зураач хүн зургаа үзэсгэлэнд тавьж, олон хүний мэлмийд хүргээд сая сэтгэл ханадаг. Үүнтэй адил эцэг эхчүүд хүүхэд нь хүмүүст хэрэгтэй хүн болон өсч торниход харж бахархадаг.

Харин CEO, хөрөнгө оруулагч хүн компани нь өсч өндийж, улс оронд хэрэгтэй, сектортоо нөлөөтэй байгууллага болоход нь сая сэтгэл амарч, өөрийнхөө хөдөлмөрийг дүгнэдэг.

Бид Мандал даатгалыг анх байгуулж байсан цаг саяхан мэт санагдаж байна. Анх 2011 онд даатгалын салбарын 16 дахь отгон компани болж байгуулагдсан компани маань өнөөдөр энэ салбарын топ компани болон өсч өндийжээ. Мандал даатгалын залуучуудын нэгдмэл байдал, ёс зүйг эрхэмлэж, мэргэжлийн өндөр чиг баримжаатай ажиллаж ирсний хүчинд энэ үр дүнд хүрлээ.

Миний хувьд уран зураач хүнтэй адилаар, босгосон компаниа харж бахархах сэтгэл төрж байна.

Цааш унших

Менежмент

АМЬД ҮЛДЭХ СЭТГЭЛЗҮЙ

Далай тэнгис, хөвч тайга гээд дэлхийн хаана ч амьдардаг бай араатан амьтад, жигүүртэн шувуудын дунд амьд үлдэх, хоол тэжээлээ олох, үр удмаа үлдээхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг.

Хатуу ширүүн уур амьсгал, араатан амьтдын довтолгоон, ган гачиг гээд байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадварыг өөртөө хөгжүүлсэн байх юм. Тухайлбал, баавгай өвлийн тэсгим хүйтнийг дулаан ичээндээ унтаж өнгөрүүлдэг бол нэгэн төрлийн гүрвэл амьтдад тасдуулсан сүүл, хөлөө эргүүлээд ургуулчихдаг чадвартай болжээ.

Энэ дундаас араатан амьтдын өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч үзэх хэрэгтэй. Хамелеон гүрвэл л гэхэд өөрийнхөө арьсны өнгийг хад асга, цэцэг навчнаас огт ялгарахгүйгээр хувиргаж чаддаг нь бусдын идэш болохоос авардаг бол эрвээхэйн далавч шувууг ч айлгаж чадахуйц өвөрмөц хээтэй болжээ.

Үүнтэй адилтгавал нийгэм бол сэтгэл зүйн тайга юм. Байгальтай адилхан нь  энэ тайгад ч мөн амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг. Нийгмийн нэгээхэн хэсэг болох компаниар жишээ татъя. Цааш унших

Менежмент, Хүний нөөц

ЗАХИРАЛ ЗАХИРАГЧ БИШ

Захирал гэж ямар хүнийг хэлэх вэ? Монголчууд бидэнд энэ талаар системтэй, нэгдсэн ойлголт байна уу? Захирлын талаарх бидний өнөөгийн төсөөлөл хаанаас бий болов?

Манай менежментийн аль ч сургуульд захирал гэж ямар хүн байх ёстойг заадаггүй. Барууны улс орнуудад компанийн хөгжил хэдэн зуун жилээр тоологддог учир захирал хүний имиж, шалгуур нь Харвардын сургалт гэхээсээ нийгмийн соёлоор дамжиж өвлөгддөг бололтой.

Харин манайд?

Манай улсад захирал гэдэг ойлголт нь нэн шинэ. Тэгээд ч сургуульд үүнийг системчилж заадаггүй учраас социализмын үеийн “ДАРГА” гэдэг ойлголтоор баримжаалж, энэ цагийн “ЗАХИРАЛ”төлөвшдөг бололтой юм.
Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Голомт банк хэрхэн 35% өсөлт гаргаж чадсан бэ?

Голомт банкны депозит хэрхэн 35% өссөн бэ?

2016 онд Голомт банкны депозит (харилцагчдын байршуулсан харилцах, хадгаламжийн хэмжээ) 35 хувиар өссөн. Энэ нь бусад 4 том банкны дундаж өсөлт болох 18 хувьтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм. Нөгөө талаас 2016 оны эдийн засгийн өсөлт 2009 оноос хойш хамгийн бага төвшинд буюу ердөө 1 хувьтай гарсан.

Тэгэхээр Голомт банк хэрхэн эдийн засаг хүндрэлтэй, өрсөлдөгч банкуудын өсөлт бага байх үед ийм амжилт үзүүлж чадав гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Энэ бол манай шинэ “Харилцагч Төвтэй Банк” стратегийн үр дүн юм.

Энэ стратегийг гаргахын тулд манай аналистууд 2015 оны эхний хагасыг зөвхөн нөхцөл байдлын анализ хийхэд зарцуулсан. (сайн стратеги гаргахын тулд нөхцөл байдлын анализ хамгийн чухал гэж Сайн стратеги, муу стратеги нийтлэлд бичсэн билээ)

Цааш унших

Менежмент

Perfectionist, Imperfectionist

 

Захирал та компанийнхаа ажилчдыг төгс бүтээлд итгэгч болон үл итгэгч гэж 2 ангилж болно…

Стив Жобс бол төгс бүтээлд итгэгч байв. Тэрбээр дэлхийг өөрчилсөн iphone утасныхаа загварыг төгс болгохын тулд өвөртөлж унтдаг байв. Apple дэлгүүрийнхээ загварыг хоосон агуулахад хийж, түүндээ 6 сарын турш өдөр бүр очиж, булан тохой бүрийг нь сайжруулан, төгс болгож байлаа.

2006 оны 5 сарын 19-ний өдөр. Түүнийг Нью-Йоркийн хамгийн үнэтэй fashion гудамжинд компьютерийн дэлгүүрээ нээхэд нь бараг л хүн бүр галзуурчихаж гэж байсан ч Apple дэлгүүр нээгдсэн эхний сардаа л дэлхийн жижиглэнгийн худалдааны рекордыг эвдсэн билээ.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Sugar Coating

Барууны улс орнуудад бизнес, менежментийн харилцаа нийгмийн соёлд нь гүн суусан байдаг. Өөрөөр хэлбэл тэд хүүхэд байхаасаа л энэ харилцаанд суралцдаг. Харин бид огт өөр. Бид дөнгөж одоо л бизнес, менежментэд суралцаж байна. Гэтэл барууны менежментийн онолын номуудад эдгээр соёлын элементүүдийн талаар огт дурддаггүй. Тийм ч учраас миний бие энэхүү блогийг хөтөлж, монголын байгууллагуудад нэн хэрэгтэй туршлагуудыг тоймлон хүргэж байгаа билээ.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

Домогт Jack Welsch: Хүний нөөцийн менежментийн ХАЛАХ функц

Менежментийн ухааны амьд домог Жак Велш GE корпорацыг 20 жил удирдахдаа компанийн үнэлгээг даруй 4,000% өсгөсөн билээ. Тэрбээр менежментийн олон шинэ аргачлал гаргаж, Fortune сэтгүүлийн зууний топ гүйцэтгэх захирлаар нэрлэгдсэн юм.

Жак Велшийн хүний нөөцийн менежмент тун чанга байв. Тэрбээр жил бүр компанийн нийт менежерүүдээс хамгийн муу гүйцэтгэл гаргасан 10 хувийг халдаг практик хэвшүүлсэн байна. Түүнийг гүйцэтгэх захирал болох үед GE 411,000 ажилтантай байсан бол 5 жилийн дараа 299,000 болж буурсан боловч энэ хугацаанд ашиг жил бүр дарааллан 10 хувиар өсчээ. Одоо энэ муу 10 хувийг цомхотгодог аргыг Америкийн топ 500 корпорациас 30 хувь нь хэрэгжүүлдэг.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц

АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ЗАРДАЛ

Алдагдсан боломж (Opportunity cost), Хүчин чадал ашиглалт (Capacity utilization), Бүтээмж (Productivity) зэрэг ойлголтууд менежерүүдэд маш чухал.

Манай компаниуд ихэвчлэн сайн мэргэжилтнээ менежерээр томилчихдог. Менежер буюу удирдагч байх нь сайн мэргэжилтэн байхаас ялгаатай.

Би өнөөдөр гол ялгааг нь энд бичих гэсэн юм.

Улаанбаатар хотод байгаа автомашинууд ажлын нэг өдөр явах эрхгүйг та бид мэднэ. Улаанбаатарт явж байгаа нийт машины үнэлгээг 4,4 их наяд төгрөг гэж үзвэл (ГЕГ, ЗЦГ-н статистик, Голомтбанкны тооцоолол, USDMNT=2500), нийтдээ 880 тэрбум төгрөгтэй тэнцэх сул зогсолт үүсч байна. Өөрөөр хэлбэл бид ХҮЧИН ЧАДЛАА 20 хувиар дутуу ашиглаж (ажлын 5 өдрийн 1-т нь сул зогсоно) , АЛДАГДСАН БОЛОМЖИЙН ЗАРДАЛД 880 тэрбум төгрөг хэзээ ч эргүүлж олж авч чадахгүйгээр төлчихжээ. 

Анхнаасаа Улаанбаатар хотын тээврийн асуудлыг хотжилт, хүн амын өсөлт, байгаль цаг уурын ширүүн нөхцөл, эдийн засгийн өсөлт, замын багтаамж зэрэгтэй нь уялдуулж бодлогын түвшинд төлөвлөх ёстой байсан. Чадаагүй учраас өнөөдөр бид машинуудыг нэг өдөр сул зогсоохоос өөр аргагүй байдалд хүрч, ийм их алдагдал хүлээж байна.

Цааш унших

Менежмент

ХЭДЖИНГ: ХАНШИЙН ЭРСДЛЭЭС ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ.

10 гаруй жилийн өмнө Европийн холбооны хөнгөлөлттэй еврогийн зээл Монголд орж ирсэн юм. Төгрөгийн зээлийн хүү жилийн 20 гаруй хувьтай байхад уг зээл 8 хувьтай байв. Мэдээж хүмүүс бага хүүтэй зээл авахыг хүссэн. Харин зээл авсан хүмүүс дараа нь том алдагдалд орсон юм.

Учир нь USDMNT (1 USD хэдэн төгрөгтэй тэнцэж байгааг харуулна), EURUSD (1 евро хэдэн доллартай тэнцэж байгааг харуулна) ханшууд хоёулаа өсч зээлийн хүү нь үндсэндээ жилийн 32 хувь болсон хэрэг.

Тухайн үед USDMNT ойролцоогоор 17 орчим хувиар, харин EURUSD 7 орчим хувиар өссөн. Ийм учраас EURMNT нийтдээ 24 хувиар өссөн хэрэг. Зээлээ еврогоор буцааж төлөх ёстой байсан учир зээлдэгчид ийнхүү алдагдалд орсон юм.

Цааш унших

Бизнес, Менежмент, Стратеги

СЭТГЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА

Хүн нэг дор 2 зүйлд зэрэг анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй. Танай ажилтнууд юуг анхаарч, юу бодож байна вэ?

Хүний толгойд тухайн цаг үед ямар бодол эргэлдэж байгаа нь амжилтанд маш чухал. Философи болон психологийн үүднээс хүнийг тодорхойлоходоо түүний толгойд эргэлдэж байгаа бодлыг нь, тэр бодлоос гаралтай үйлдлийг нь судладаг.

Ихэнх хүний нөөцийн ном энэхүү шинжлэх ухааны гүн рүү орж чадаагүй юм шиг санагддаг. Сонинд ажлын зар гаргах, анкетаар ажилтан шалгаруулах, сургалтанд хамруулах, ажилд авах, халах, шинэ жилийн баяр зохиох төдийхнөөр танай байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаа хязгаарлагдаж болохгүй.

Орчин үед Хүний нөөцийн удирдлага гэхээр Сэтгэл зүйн удирдлага гэж бодогддог болж. Өөрөөр хэлбэл энэ шинжлэх ухаан ажилтнуудын сэтгэл зүйг зөв залж чиглүүлэх тухай ярьж эхэлсэн гэсэн үг. Энэ нь төлөвлөөд, зохион байгуулаад, хянаад болчихдог зүйл биш юм.

Цааш унших

Менежмент, Хүний нөөц