vision
Uncategorized

ВИЖН ГЭЖ ЮУ ВЭ? АЛИВАА БИЗНЕСМЕНИЙ ЗААВАЛ МЭДЭХ ЁСТОЙ ҮНЭН

Хөгжмийн зохиолч хүн хэзээ ч чихээрээ сонсож байгаагүй аяа тархиндаа төсөөлж түүнийгээ нот болгон симфони оркестр тоглож үзэгчдийн хүртээл болгодог. Энэ бол зөн буюу вижн юм.

Зураач хүн өөрийнхөө нүдээр хараагүй зүйлээ тархиндаа сэтгэж, түүнийгээ гараараа цаасан дээр буулгадаг. Өнгө сүүдрийн төвшинд нарийн деталиар харж чаддаг. Энэ мөн л зөн буюу вижн юм.

Яг үүнтэй адил гүйцэтгэх захирал, бизнесмен хүн өөрийн зөн, вижнээ амьдралд бодит болгон буулгадаг. Гэхдээ хөгжмийн зохиолч болон зураачаас ялгаатай нь тэрээр харсан зүйлээ менежментийн баг, ажилтнуудаараа дамжуулан бүтээхийг оролддог.

Энэ бол бүх вижнүүдээс хэрэгжүүлэхэд хамгийн хэцүү нь юм. Зураач хүн өөрийн вижнээ өөрийн гараар буулгана. Гэтэл хүмүүсээр өөрсдийнх нь хараагүй зүйлийг хийлгэнэ гэдэг өөрийнхөө гараар буулгахаас хамаагүй хэцүү зүйл гэдэг нь ойлгомжтой.

Гүйцэтгэх захирлаар ямар хүнийг томилох вэ. Сайн ня-бо, сайн хуульч, үнэнч хүн, олон жил ажилласан ажилтан?

Эцсийн дүндээ вижн харж байгаа хүнийг л тавьж таарна. Тэр хүн л вижныг харуулахын тулд компанийг, ажилтнуудыг урагш зүтгүүлнэ.

Стив Жобс өөрийн вижнийг /Айфон утсыг харсан/ бодит зүйл болгож чадсан учраас Аппл компани өнөөдөр 1 их наяд (1 их наяд шүү) долларын үнэлгээтэй компани болоод байна. Монгол улс ердөө 10 тэрбум долларын эдийн засагтай байхад, Аппл компани 1997 оноос эхлүүлээд 20 жилийн дотор 1 их наяд долларын үнэ хүрч байх жишээтэй.

ВИЖН гэж ийм л айхтар зүйл.

Тэмүжин оргүй хоосноос эхэлж 60 жилийн дотор дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсныг санацгаая. Бидэнд ч гэсэн вижнтэй удирдагч байсан. Гэхдээ дан ганц тэр хангалтгүй.

Вижнээ харчихсан удирдагч байсаар байтал, түүний харуулах гэж хичээж буй зүйлийг огт харж, сонсож, төсөөлж, ажил хэрэг болгохыг хүсэхгүй байгаа дэд захирлыг халж явуулах нь зүйтэй.

2005 онд дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч Нокиаг хүндрэлд орж Микрософтод залгиулна гэж хэлсэн бол хэн ч итгэмээргүй байлаа. Гэхдээ л 2016 онд Нокиагийн гүйцэтгэх захирал Микрософтод компани нь зарагдсаны дараах хэвлэлийн бага хурал дээрээ уйлж “Бид буруу зүйл огт хийгээгүй боловч ялагдлаа” гэж хэлсэн билээ.

Гол учир нь эдгээр компаниуд “гар утас” л үйлдвэрлээд байсан хэрэг. Харин Стив Жобс хэдэн зуун функцийнх нь ердөө нэг нь л “гар утас” болох айфон гэгч шинэ үзэгдлийг вижндсэн хэрэг. Өнөөдөр хүмүүс айфоноороо видео үзэж, сошиалдаж, мөнгө шилжүүлж, тоглоом тоглож, зураг авч, и-мэйлээ шалгаж байна. Өөр хүнтэй утсаар ярих гэдэг бол магадгүй 67 дугаар асуудал байх. Вижн гэж үүнийг л хэлж байгаа юм.