
КОМПАНИУД СУРГУУЛЬ БИШ
Анх дээд сургууль төгсөхөд хүмүүс “ажил дээр л гарч юм сурна, сургуульд юу сурах вэ дээ” гэж ярихыг сонсоод бага зэрэг гайхаж билээ. Мэдээж хүн үхэн үхтлээ л суралцдаг. Практик дээр сурсан мэдлэг, чадвар юунаас ч илүү үнэ цэнэтэй. Америкт ч тэр, Англид ч тэр, Монголд ч тэр яг л адилхан.
Гэхдээ бид арай л хэтрүүлсэн байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгамдаж байгаа хамгийн том асуудал нь улс төр, санхүүжилт, технологи аль нь ч биш, харин ХҮН гэж гарчээ. Би үүнийг практик дээр баталж чадна. Монголын компанийн захирлуудын хамгийн том толгойны өвчин бол чадвартай, бүтээмжтэй ажилтан олох явдал байдаг. Click & Tweet!
Гэтэл манай ажилгүйдлийн хувь 2016 оны эцсээр 8,4 байна. Нэг талд нь баахан ажил хайсан хүмүүс, нөгөө талд нь баахан ажилтан хайсан хүмүүс. Click & Tweet!
Компани бол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машин. Тэрнээс сургууль биш. Сургууль бол харин тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг машинд чадвартай инженерүүд бэлтгэж өгөх үүрэгтэй.
Монгол хүүхэд 2 настайгаасаа эхлээд 22 нас хүртлээ бүтэн 20 жил Монголын боловсролын системээр дамжин байж компаниудад ирдэг. Харин компаниуд эхний өдрөөс нь эхлээд хамгийн багадаа л 2-3 жил сургаж байж арай гэж ажлын дөртэй болгодог.
Энд эдийн засгийн ямар том бүтээмжийн алдагдал явж байгааг төсөөлж байна уу?
Тайлан гаргаж чадахгүй нябо, барилга барьж чадахгүй инженер, бизнес төлөвлөгөө бичиж сураагүй маркетер гээд уртаас урт жагсаалт хөврүүлж болно. Энэ бүх төгсөгчдийг компаниуд сургаж жинхэнэ мэргэжлийн дипломыг нь өгдөг гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
Хамгийн хачирхалтай нь төрийн өмчит их, дээд сургуулиудын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд компанийн захирлууд биш харин баахан яам тамгын газрын түшмэдүүд суудаг байх юм. Барилгын инженер, нябо, маркетер хүмүүс сургуулиа төгсөөд яаманд эсвэл оюутны холбоонд ажилд ордог юм уу? Эсвэл компанид ажилд ордог юм уу?
Ер нь дэлхийн аль ч улс орны боловсролын систем нь компаниудад хэр өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэж өгч байгаагаар л хэмжигддэг. Ректорыг улс төрчид, намууд биш компанийн захирлууд томилоод эхэлбэл их дээд сургуулиудын сургалтын чанар яаж сайжрахыг төсөөлөөд үз дээ.
Одооноос эдийн засагтаа ихийг хийж бүтээх хүмүүсийг цэцэрлэгээс нь бэлтгэе. 22 настай том хүн, иргэн хүн ажил дээр гараад шууд бүтээдэг, хийдэг байвал Монгол улс гарцаагүй хөгжнө. Click & Tweet!
Bi odoo ene jil ih surguuliin 3r kursee togsoj bn. manai surguuli online hotolbortei uchir odo ypond irchihsen surch bn. bi 3.8 golchtoi gsn ch yuch medehgui heweer. 4sariin5nd zohiogdson ard sanhuugiin negdliin humuus ch gsn yg l iim zuil yrij bsn. bi odoo ch aytaihan presentation beldchij chadahgui bj daraa jil ajil deer garna geed bgaa shu xaxa. oorin surah ystoi bugdiig surgaltiin towuudeer surchihnaa yaahaw. ih surguuliin tolboriig dimplom hudaldaj awsan mongo ged l bodchihno bz. (oorin bodol, nohtsol bdl, setgegdlee hamgiin muugaar bichiw)
Маш зөв. 2 гар, 2 хөлөө өргөөд дэмжиж байна.
Маш зөв. 2 гар, 2 хөлөө өргөөд дэмжиж байна. Манай боловсролын систем арай л биш юм аа. Баахан ухаантай хүмүүс шинэчлээд л байгаа гэсэн. Гэтэл юу ч сайжрахгүй, харин ч соц үеээс ч долоон дор. 2-3 дээд сургууль төгссөн гэх хүмүүс хэдхэн үг найруулаад зөв бичиж чадахгүй байхаар юу гэхэв дээ, одоо.
Яг энэ тал дээр бодит арга хэмжээ авах тал дээр үйлдэл хийгээч гэж хүсэж байнаа.Оюутнуудын дэмжлэгтэйгээр ч юм уу.
Компаниуд сургалтын үйл ажиллагаанд бас оролцох хэрэгтэй. Өөрийнхөө мөнгөөр сурсан төгсөгчдийг нь голж шилчихээд суугаад байж болохгүй. Адаглаад оюутнуудаар дадлага хийлгэх, сургалтын хөтөлбөрт саналаа өгөх, тэтгэлэг өгөх, сургуультай хамтарч төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй.
Миний бодлоор хөгжиж буй манай улс байтугай өндөр хөгжилтэй бусад орнуудад энэ бол байдаг л зүйл, дипломаар бид онолын ерөнхий мэдлэг л авдаг. Тэгээд АНУ, Австрали, эсвэл бусад өндөр хөгжилтэй улс оронд сургууль төгссөн оюутан шууд ажлын байран дээр гараад ажлыг шууд хийчдэг юм уу гэвэл бас л худлаа. Уйгагүй шургуу, зорилго тэмүүлэлтэй, шударга, юмыг хурдан сурдаг, сийрэг толгойтой, идэвхи санаачлагатай байх зэрэг нь чухал. Ажлын туршлага, боловсрол хоёр тусдаа өөр зүйл гэж боддог.
Golomt bankniikhaa derged neg surguuli baiguulchuul goy sanagdlaa, unekheer ter ikh ded surguuliig onts tugsuj chadval Golomt bankind bolon busad tomookhon bankind ajild orj chaddag, mash chanartai tsuun bolovson khuchin beltgedeg bhaar. Tgvl banknii ajilchid chanarjina, mun ajlaa khiij chadakhgui bgaa nukhduud munguu tuluud surdag baikh, Surguul ne yavtsiin dund tukhain suragch yamar khun be? khumuujil, shudarga baidal, itgel unemshil, setgel gargaj bui baidal zergiig ajiglaj unelsen baidag bval ajild avakh khumuusee 4 jil sudalj avnaa gesen ug
Яг унэн. Суурь мэдлэг маш муу. Тийм болохоор яаж дээд Сургууль тогссон юм бэ гэхээр. Тэднээс оор сургуулийн хуухдийг сургаж авбал хамаагуй дээр байх. Сурсан зуйл нь хуний эрх, жэндэр мэндэр ярьсан. Туунийгээ мэдэж байгаа ч юм байхгуй. Энэ олон дээд сургуулийг нэгтгэхийг нэгтгэж татан буулгахыг нь татан буулгамаар юм. Шалгуурыг ондорсгомоор юм. Жишээ нь: Их засаг гээд хуулийн нэртэй урлагийн / сайн дурын уран Сайхан/- ны сургууль байх юм.
Humuujliin tal deer, bid sain surguulid naiddag. Sain surguuli medeej sain. Getel huuhduud odriin taliig surguulideeree nuguu taliig gertee ongoroodog. Bi 9 nastai ohinoo tiim yum sur, tiim yum hii gej uglehed, ” eejee ta sanaa buu zov, ta nadaa hiigeed uzuulchih, bi taniig haraad surchina” gej helsen. Minii ulger duiraallaar surna gej bgaa yum bn gej oilogson. Nom unshdag huuhedtei bolmoor bval, nom unshih yagaad ach tustaig tailbarlaj ogood hamgiin gol ni odor bolgon tavtamjtai hajuud ni nom unshihij suuh, yamar hun bologmoor yu suragmaar bgaag ulger duirallaar haruulah ni uur utsaargui humuujliin arga yum shig sanagddag. Neg esondoo ooriigoo humuujuulne gesen ug. Huuhed humuujuuleh ih tevcheer shaarddag, minii huvid buruu harj shud amaa zuuh ni holgui tevcheeriig gargaj odor bur 30 minute zartsuulahiig hicheedeg. Ter ni minii huuhed mundag hun bolno gesen batalgaa bish, gehdee ergeed harahad haramsah zuilgui, bi ooroos shaltgaalah arga hemjee avsan, yamarch baisan oroldlogo hiisen. Tiimd etseg ehchuud bid dor buree gertee hicheeh heregtei, zovhon surguulid naidah bish.
Baigullagiin huvid ajilchidiin chadvaraas gadna setgel zuitei mash sain ajillah hetegtei. Chadvarlag ajilchid chadvartaa naidaad tsaash osoj suraltshaahaa zogsoodog, getel chadvar muutai ch gesen surna hicheen gesen setgel zuitei humuus aldaa dutagdlaasaa ih yum suraltsaj ih turshlagjdag.
Mongoliin odoogiin nuhtsuld mash sharguu huuhduudeech, tom humuuseech zereg humuuujuuleh heregtei.
Companiuud zovhon ashig harj bish, ireeduin ergediig humuujuuleh, ulger duiraalal boloh etseg ehchuudiig humuujuulj beldej bn gesen ontsogoos harj, hairan tsag gargaj hun turlagjuullaa gej haramsah hereggui gej bodoj bn.
боловсролын системийг муулах яахав.юуг өөрчилж чадахын тэгсэнээс сайн удирдагчид хичээл ордогоос эхлэх хэрэгтэй ш дээ. хүн болгон л муулж чадна. хир хэмжээнд хүрчихээд муулаад байгаан. өөрөө ямар жирийн нэгэн үү. танил тал нөлөөлөх боломж гээд олон юм байна. ажлаа л эсвэл хийсэн нь дээр ш дээ. элдэв юм бичиж байхаар.
4 жил архидаж арай гэж нэг диплом ар өврийн хаалгаар халасалчихаад компани дээрээ ирээд баахан юм заалгадаг нь үнэн шүү дээ. Ажилд гарах хэмжээний төгсөгч ирдэг билүү гэдгээ нэг боддоо
Үнэхээр л ийм зүйл дутагдаад байна. Багш нар нь яг үнэндээ Компанид ажиллаж үзээгүй хоцрогдсон хэдэн сурах бичгээс илүү зүйл мэдэхгүй хүмүүс байна ш дээ.
Тэгхээр хамгий гол нь туршлагатай хүнээр хичээл заалгаж байж л шинэ боловсон хүчнүүд маань хүлээн зөвшөөрөгдөхүйц болно.
Их сургууль төгссөн хүмүүс ядаж word excel ч хэрэглэж чаддаггүй юм байна лээ.
ta uuruu surguulia tugsuud shuud zahiral bolsnuu? yamr ch nuhtsuld hun turshlaga suuh yostoi! udaan zahiral hiiseer bgaaf buh yumiig barag uuriinhuu husleer bolhohgeed bdg bolson bn
Ямар мэрэгжилээс л шалтгаалах байхдаа. Өөрийн чинь ярьсан монголд инженерийн мэрэгжил харин ч гагүй сайн гэж боддог. Гэхдээ тэр сурч байгаа оюутан нь ямар байдагыг мэдэхгүй
нэг талдаа тийм. Аан гэхдээ Монголын ААН, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд боловсролын системд бас оролцдог байх хэрэгтэй. Тэдний оролцоо маш хангалтгүй байдаг. Жишээ нь Японы тогтолцоо гэхэд төгсөх курсын оюутнуудад байгууллагуудаас сургалт семинар явуулж, компаниуд дээрээ дадлагажуулж эхэлдэг. Иймд төгсөөд ажил хайна гэсэн ойлголт бараг байдаггүй. Төгсөхөөсөө өмнө ажлын байраа бэлдэцгээж тухайн байгууллагын соёлд суралцаад эхэлцэн байдаг гэсэн үг. Бид өөрсдөө шинэ систем бүтээж чаддаггүй юмаа гэхэд ижил төстэй улсуудын ийм энгийн тогтолцоог нь авах хэрэгтэй. Зөвхөн нэг талаас хараад байвал ямарч зүйл урагшлахгүй.
Монгол компаниуд шууд бэлэн бэлтгэгдсэн ажилтан авах гээд байдаг. Монголын зах зээлд угаасаа байхгүйг та дээр дурдсан байна. Тухайлбал Елон Маск бэлэн бэлтгэгдсэн мэргэжилтэн гэхээс илүү тухайн хүний асуудлын шийдлийг олоход хандах хандлага, чин сэтгэлээр ажиллах байдлыг илүү хардаг гэдгээ сүүлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Үүнтэй адил бүтээлч, тэмүүлэлтэй ажиллах хүнийг сонгох нь зүйтэй юм болов уу
Зөвхөн компани ч гэлтгүй аль нэг газар ажиллаж байж л туршлагатай болно шүү дээ. Туйлширч байх юм.
Энийг хүсээд хэлээд бодитой болгочих гэж олон жил зүтгээл яваа даа. Хүнээ бодсон, чадварлаг мэргэжилтэн бэлтгэх бодлого, зохицуулалт илт дутагдаад буйгаас сэлүүргүй завьтай яваа шиг улсаараа зүг чиггүй болоод бгаа юм даа
Үнэний хувь байна. Гэхдээ бас ийм юм байдгийг та мэдэх байх. Миний төгссөн Санхүү, эдийн засгийн их сургууль /дээд байсан/-ийг сайн төгсч байгаа хүүхдүүд бол үнэхээр сайн байдаг. Ажлыг даалгаад хийлгэхэд, хөөрхөн юм хийгээд л ирнэ. Найдвартай. Даанч ажил дээр гарахаар юу ч мэдэхгүй Баагийнууд эргэн тойрон дүүрэн /тэд тэгэж ярих/. Тэр хүнд нөхдүүдийн нэлээдгүй нь таны ярьдаг гадаадад фейсбүүк ухаж байгаад зэргээ хамгаалаад ирсэн нөхдүүд. Хэлтэй бас тэгээд яриагаараа хүнийг уярааж чаддаг. Гэвч хийсэн зүйл байхгүй эсвэл бусдын хийснийг хулгайлдаг. Монголд албан тушаал, мэдлэг, ур чадвар сөрөг корреляцитай байна гэж тэр Санхүүгийн сайчуулын нэг нь дүгнэсэн байдаг. Албан тушаал ахих тусам хоосон гарууд байна гэсэн үг л дээ. Ингэж сайхан хүсэл мөрөөдөлтэй зарим залуус энд байгаадаа гутарч зорилгоо алдах, буруу замаар будаа тээхээр шийдэх, гадаад руу өөрийгөө бодон гарах зэрэг үйлдлүүд хийснээр Монголд хамгийн хүнд хэрэггүй нөхдүүд нь үлдэж байж магадгүй.
Их дээд сургуулиуд оюутнуудаа хэт чангалахаар төгсөгчид/элсэгчид нь цөөрнө гэж үздэг, бас ирээдүйд ажлын байрны олдоц ихтэйг нь бэлтгэж байгаа, багш болох сонихолтой хүүхдүүдээс илүүтэй сурлага тааруу нь багш болж байгаа, Харин ажил дээр мундаг СЕО нь мундагуудаа цуглуулдаг, тааруухан нь таарууханаас дагуулдаг болсон. Гэхдээ энэ бүх зүйл гэнэт сайжирч мундаг сургууль мундаг хүмүүс төрөөд, төгсөгч бүр тухайн компанид орсон эхний 3 сардаа амжилт гаргаад эхлэхгүйлдээ. Цэцэрлэг бол болж байгаа, харин 1-12 ангид хүүхдүүдийг хэт хайрцаглаж дүнг шүтүүлээд байгаа, их дээд сургуульд хэрэггүй хичээлүүдээ хасч, хэрэгтэй хичээлээ нэмэх хэрэгтэй гэж боддог.
Их дээд сургуулиуд оюутнуудаа хэт чангалахаар төгсөгчид/элсэгчид нь цөөрнө гэж үздэг, бас ирээдүйд ажлын байрны олдоц ихтэйг нь бэлтгэж байгаа, багш болох сонихолтой хүүхдүүдээс илүүтэй сурлага тааруу нь багш болж байгаа, Харин ажил дээр мундаг СЕО нь мундагуудаа цуглуулдаг, тааруухан нь тааруухнаа дагуулдаг болсон. Гэхдээ энэ бүх зүйл гэнэт сайжирч мундаг сургууль мундаг хүмүүс төрөөд, төгсөгч бүр тухайн компанид орсон эхний 3 сардаа амжилт гаргаад эхлэхгүйлдээ. Цэцэрлэг бол болж байгаа, харин 1-12 ангид хүүхдүүдийг хэт хайрцаглаж дүнг шүтүүлээд байгаа, их дээд сургуульд хэрэггүй хичээлүүдээ хасч, хэрэгтэй хичээлээ нэмэх хэрэгтэй гэж боддог.
Их дээд сургуулиуд оюутнуудаа хэт чангалахаар төгсөгчид/элсэгчид нь цөөрнө гэж үздэг, бас ирээдүйд ажлын байрны олдоц ихтэйг нь бэлтгэж байгаа, багш болох сонихолтой хүүхдүүдээс илүүтэй сурлага тааруу нь багш болж байгаа, Харин ажил дээр мундаг СЕО нь мундагуудаа цуглуулдаг, тааруухан нь таарууханаа дагуулдаг болсон. Гэхдээ энэ бүх зүйл гэнэт сайжирч мундаг сургууль мундаг хүмүүс төрөөд, төгсөгч бүр тухайн компанид орсон эхний 3 сардаа амжилт гаргаад эхлэхгүйлдээ. Цэцэрлэг бол болж байгаа, харин 1-12 ангид хүүхдүүдийг хэт хайрцаглаж дүнг шүтүүлээд байгаа, их дээд сургуульд хэрэггүй хичээлүүдээ хасч, хэрэгтэй хичээлээ нэмэх хэрэгтэй гэж боддог.
Энэ бүх зүйл гэнэт сайжирч мундаг сургууль мундаг хүмүүс төрөөд, төгсөгч бүр тухайн компанид орсон эхний 3 сардаа амжилт гаргаад эхлэхгүйлдээ. Цэцэрлэг бол болж байгаа, харин 1-12 ангид хүүхдүүдийг хэт хайрцаглаж дүнг шүтүүлээд байгаа, их дээд сургуульд хэрэггүй хичээлүүдээ хасч, хэрэгтэй хичээлээ нэмэх хэрэгтэй гэж боддог.
баярлалаа
Санал нэг байна. Төгсөгчид тэр болгон ажлын талбар дээр өрсөлдөхүйц байж чаддаггүй. Би Европд магистераа хамгаалсан. Анх 1-р курсын шинэ оюутан болж ирээд, үе тэнгийхээ гадны оюутнуудтай өөрийгөө харьцуулж ирсэн. Харьцуулахаас ч өөр аргагүй ялгаа харагдаж байсан. Боловсрол, мэдлэг, чадвараас гадна хэлний мэдлэг, зохион байгуулах чадвар, аливаа зүйлд дүн шинжилгээ хийх, илтгэл тавих, CV бичих, ажлын ярилцлаганд бэлдэх гээд л олон зүйлсээс суралцангаа давхар өөрийгөө хөгжүүлж ирсэн.
Нэмж хэлэхэд их сургуулиуд оюутнуудад ажилд ороход тусалдаг тэнхимтэй болох хэрэгтэй. Ядаж CV бичих, карьер төлөвлөлт хийх, ярилцлаганд бэлдэхэд зөвлөгөө авах зэрэг туслалцаа үзүүлвэл төгсөгчидөд их дөхөмтэй болно.
unheneer zuv sanal niilj baina, yag bodoj yavdag zuil maani mash oilgomjtoi bichigdseniig saya l olj unshldag baina, 2 garaa urgun demjij baina kk
Энэнтэй бүрэн дүүрэн санал нийлэхгүй байна.Япон гээд техник технологийн асар том хөгжилтэй улс гэхэд л Компаниуд нь төгсөөд ажилд орж байгаа оюутнуудаасаа ямар нэгэн хүлээлт үүсгэдэггүй.Тэр хүнийг практик мэдлэг муутай гэдгийг хүлээн зөвшөөрч сургаж ажилд авдаг юм байна лээ.Яагаад гэхээр юуны тулд гинжин холбоо гэж зүйл бүх зүйл дээр байдаг юм бэ? жилийн өмнө орсон ажилчин, саяхан төгсөөд орж байгаа ажилчны ялгаа мэдээж байгаа.Жилийн өмнө орсон ажилчин компаны бүтээмжээ авч явьж харин саяхан орсон төгсөгч ирээдүйн бүтээмжийг авч явхаар бэлтгэгдэж байгаа л асуудал ш дээ.Манай улсад их сургуулиуд нь мэдээж маш их алдаа дутагдалтай, онолын мэдлэг заасаар байгаад дуусгадаг нь ч үнэн.Үүнийг хамгийн боломжит түвшинд л байлгах хэрэгтэй.Тэрнээс их сургуулиудад практик мэдлэгийг компаны түвшинд эзэмших боломж байхгүй байх.Яагаад гэхээр зааж байгаа багш нар нь гэхэд төрөл бүрийн компаны туршлагатай, ажиллаж байсан хүмүүс хэрэгтэй болно шүү дээ.