img_5350
Менежмент, Хүний нөөц

Perfectionist, Imperfectionist

 

Захирал та компанийнхаа ажилчдыг төгс бүтээлд итгэгч болон үл итгэгч гэж 2 ангилж болно…

Стив Жобс бол төгс бүтээлд итгэгч байв. Тэрбээр дэлхийг өөрчилсөн iphone утасныхаа загварыг төгс болгохын тулд өвөртөлж унтдаг байв. Apple дэлгүүрийнхээ загварыг хоосон агуулахад хийж, түүндээ 6 сарын турш өдөр бүр очиж, булан тохой бүрийг нь сайжруулан, төгс болгож байлаа.

2006 оны 5 сарын 19-ний өдөр. Түүнийг Нью-Йоркийн хамгийн үнэтэй fashion гудамжинд компьютерийн дэлгүүрээ нээхэд нь бараг л хүн бүр галзуурчихаж гэж байсан ч Apple дэлгүүр нээгдсэн эхний сардаа л дэлхийн жижиглэнгийн худалдааны рекордыг эвдсэн билээ.

Стив Жобс архитектур хүн биш ч энэ дэлгүүр нь хэд хэдэн архитектур шийдлийн шагналыг  авсан юм. Агуу зураач болон энгийн зураач хоёрыг ч гэсэн энэ л итгэл үнэмшил зааглаж байдаг. Төгс бүтээл байх боломжтой эсвэл боломжгүй.

Хамгийн гол нь үл итгэгчдийн хувьд алдаа урдаас төлөвлөгдсөн, мөн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг учир туйлын хортой байдаг. Танай ажилтан 10 өндөг шарахдаа хоёрыг нь газар унагаж хагалахыгаа хэвийн үзэгдэл гэж бодож байгаа бол тэр үл итгэгч. Түүний хувьд газар унасан 2 өндөг урдаас төлөвлөгдсөн, болж байдаг хэвийн үзэгдэл. Үүнд тэрбээр огтхон ч цочрохгүй, тоох ч үгүй. Харин ч шүүмжлэх юм бол гайхна. Уурлана.

Тэгвэл төгс бүтээлд итгэгч ажилтан бол 2 өндөг хагалчихвал өөрийгөө хэрхэвч уучилж чадахгүй. Дараагийн удаа яаж 10 өндгөө бүрэн шарах вэ? л гэж бодно. Толгойгоо ажиллуулна. Сайжирна. Хөгжнө.

Үл итгэгчдийн хувьд хүүхэд насанд нь  эсвэл компанийн соёлоор дамжиж алдаа бол байдаг л зүйл, төгс зүйл гэж байх боломжгүй гэсэн ойлголт толгойд нь суусан байдаг. Түүнээс биш энэ нь төрөлхийн эсвэл удамшлын асуудал биш юм.

Тэгвэл танай компанийн соёл аль нь вэ? Танай компани төгс зүйл байх боломжтой гэдэгт итгэж, үйлдвэрлэж  буй бүтээгдэхүүн, үзүүлж буй үйлчилгээ бүрийгээ  төгсрүүлэх гэж чармайдаг уу?  Эсвэл танай компанийн хувьд алдаа гэдэг урдаас төлөвлөгдсөн, байдаг хэвийн зүйл үү?  

 

 

SocialPay