Түрэгийн гэрэлт хөшөө
Бизнес, Стратеги

МОНГОЛД ИРЭХ ЖУУЛЧДЫН ТООГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

Bloomberg Businessweek-ийн 2016 оны 3-р  сарын дугаараас дараах өгүүлбэр ихээхэн анхаарал татлаа. Утгачилбал, “Улаанбаатар хүртэл аялж, бүүр ариун цэврийн цаасаа биедээ авч очих хэрэгтэй болсоноо гайхуулдаг  жуулчид одоо Хойд Солонгос руу зүглэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол бол Хойд Солонгосоос ялгаагүй, өндөр эрсдэлтэй, нилээн зориг гарган байж очих улс юм байна л даа. Саяхан Америкийн иргэн Хойд Солонгосын нисэх буудлаас зурагт хуудас хуулж авсныхаа төлөө олон жилийн хорих ялаар шийтгүүлснийг сануулах юун. Монгол эсвэл Төвдөд очоод ирлээ гэх нь маш содон,  эрсдэлтэй сонсогддог юм байх. Ийм улсуудруу адал явдал хайгч, эрсдэл хийгч нар л аялах нь.

Уг нь аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд заавал өндөр хөгжилтэй орон байх шаардлагагүй. Жишээ нь Тайландчууд аялал жуулчлалаа амжилттай хөгжүүлснээр,  жилд 30 сая жуулчин хүлээн авч, 42 тэрбум долларын орлого олж байна. Энэ нь нэг жуулчнаас дунджаар 1,400 доллар олсон гэсэн үг.

Аялал жуулчлалын салбар хөгжсөнөөр үндэсний агаарын компаниудаас эхлээд зочид буудал,  хоолны газар,  үзвэр үйлчилгээ, нийтийн тээвэр гээд бүхий л салбарт тогтмол орлого орж, ажлын байр нэмэгдэж байдаг.

Монгол Улс хэдийгээр аялал жуулчлалын яамтай ч хөгжлийн тухай олон жил хоосон ярилаа. Үр дүнд хүрсэн болов уу?

Сүүлийн 6 жилийн статистикаас харахад манай улсад жуулчдын тоо ч, орлого ч  өссөнгүй. Ердөө 200 гаруй сая доллар л энэ сектороос олж байна. Энэ нь нэг жуулчин  дунджаар 500 орчим  долларын орлого оруулж байгаа хэрэг юм. Тайландтай харьцуулахад бараг 3 дахин бага гэсэн үг. Манай хоол, буудал, унаа тээвэр Тайландаас хямд байж чадахгүй. Харин бид ирсэн жуулчдаа сайн “сааж” л чадахгүй байгаад хамаг учир оршиж  байна.

Монголд ирсэн бүх жуулчдаа аваачдаг Тэрэлжийн Мэлхий хадныхаа дэргэд л бие засах газар барьчихаж чадахгүй байгаа бидний хувьд энэ нь арга ч үгүй биз дээ.

pssing-man

Бизнес Санаа

Блүүмберг дээр бичсэнээр бол манайд Парисийн Дарь эхийн сүм, Америкийн Ниагра хүрхрээ, Токиогийн Диснейлэнд үздэг төрлийн жуулчид ирэхгүй нь. Иймээс бид маркетингийн аргаар жуулчдийн шинэ урсгалыг бий болгох шаардлага  байгаа юм. Хоосон хүлээгээд тэд бидэн дээр ирэхгүй нь.

Хэрхэн хийх вэ?  

Юуны өмнө бага зэрэг түүх ярьцгаая.

Орчин цагийн Туркүүдийн эртний өвөг дээдэс нь болох Түрэгийн хаант улс өнөөгийн Монгол Улсын газар нутаг дээр МЭ 500 – 700 орчим оны үед буюу одоогоос 1400 орчим жилийн өмнө оршин тогтнож байжээ.

Орхоны хөндийд байх Түрэгийн Билгэ хаан болон сайд Күл-Тигинд зориулан түрэг бичгээр бичиж босгосон гэрэлт хөшөөг бид мэднэ. Мөн Налайхын хажууханд байрлах Түрэгийн их сайд Тонюкукын бичигт хөшөө гэж бас бий. (Энэ хөшөө рүү Турк улс өөрийн хөрөнгөөр засмал зам тавьсан)

Мөн Орхоны сав газраас баруун тийш орших Отгонтэнгэр уул нь бөө мөргөлтөн түрэгүүдийн хувьд шүтээн уул нь байсан тухай зарим эх сурвалжид дурьдсан байдаг. Иймээс түрэгүүдийн шүтдэг дээд Тэнгэр болох Отукенээр Отгонтэнгэр уулыг нэрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл Отгонтэнгэр уулын Отгон нь Монгол хэлний айлын бага гэсэн утгатай биш, харин Отукен буюу бөөгийн дээд тэнгэрийн нэр бололтой. (Отукен Тэнгэр – тэнгэр нь монгол ба түрэг хэлнээ ижил)

13256546_1595229727473752_9048646132883742338_n

Тэгэхээр орчин цагийн туркүүдийн хувьд заавал аялж үзэх ёстой, эцэг өвгөдийнх  нь түүх домгийг өгүүлэх өнө эртний дурсгал бүхий газрууд Монгол Улсад байна.

Дэлхий дээр түрэг гаралтай буюу Turkic хүмүүс 140–160 сая байдаг гэж үздэг. Үүнээс Туркэд 60 орчим сая хүн амьдардаг байна. Харамсалтай нь Турк улсын вики хуудсанд тэдний гарал үүслийг төдийлөн нарийвчилж дурьдаагүй байна. Харин нилээн хойно Грект нүүдэллэн очиж, Грекчүүдийг шахаж өөрийн нутагтай болсон тухай ихэвчлэн бичжээ. Туркчүүд ер нь Монгол Улсад байгаа Түрэгийн нэн эртний үеийн дурсгал, хөшөө, бичээсийн тухай мэддэг болов уу?

Гэтэл Туркчүүд гадаадад аялахдаа жилд 5 орчим тэрбум доллар зарцуулдаг байна. Нийт гадагшаа зорчдог урсгал нь 6 орчим сая хүн ажээ.

Бид нэг бол жуулчид өөрсдөө ирэхийг хүлээгээд суугаад байж болно. Эсвэл баримтат кино хийгээд Туркийн телевизээр цацаж болж байна. Мөн туркийн сошиал медиа орчинд идвэхжүүлэлт хийж болно. Туркчүүд өөрсдийн гарал үүсэл, хөшөө дурсгалаа үзэхээр Монголд аялж болно шүү дээ. Ирэхэд нь харин Мэлхий хадныхаа дэргэд бие засах газар  барьсан байх хэрэгтэй.

 

 

Түрэгийн хаант улсын тухай Википедиа