Мандал Даатгалын IPO

Уран зураач хүн зургаа үзэсгэлэнд тавьж, олон хүний мэлмийд хүргээд сая сэтгэл ханадаг. Үүнтэй адил эцэг эхчүүд хүүхэд нь хүмүүст хэрэгтэй хүн болон өсч торниход харж бахархадаг.

Харин CEO, хөрөнгө оруулагч хүн компани нь өсч өндийж, улс оронд хэрэгтэй, сектортоо нөлөөтэй байгууллага болоход нь сая сэтгэл амарч, өөрийнхөө хөдөлмөрийг дүгнэдэг.

Бид Мандал даатгалыг анх байгуулж байсан цаг саяхан мэт санагдаж байна. Анх 2011 онд даатгалын салбарын 16 дахь отгон компани болж байгуулагдсан компани маань өнөөдөр энэ салбарын топ компани болон өсч өндийжээ. Мандал даатгалын залуучуудын нэгдмэл байдал, ёс зүйг эрхэмлэж, мэргэжлийн өндөр чиг баримжаатай ажиллаж ирсний хүчинд энэ үр дүнд хүрлээ.

Миний хувьд уран зураач хүнтэй адилаар, босгосон компаниа харж бахархах сэтгэл төрж байна.

Цааш унших

Менежмент

БОРЛУУЛАЛТЫН НУУЦ ТОМЪЁО

Саяхан Глобал банкны захирал найз минь “Harvard MBA is the biggest scam” гэж хэлж билээ. (Харвардын бизнесийн магистрийн хөтөлбөр ямар ч хэрэггүй. Орч.) Учрыг нь ухвал, Харвардын бизнесийн магистрийн хөтөлбөрт Борлуулалтын хичээл гэж огт байдаггүй аж. Гэтэл аливаа бизнесийн үндэс нь БОРЛУУЛАЛТ байдаг шүү дээ.

Компанийн үр дүнг ашгаар хэмждэг. АШИГ=БОРЛУУЛАЛТ–ЗАРДАЛ

Энэ томъёоноос Ашиг нь Борлуулалтаас шууд хамаарч буйг төвөггүйхэн харж болно. Гэтэл борлуулалтын хичээл огт үздэггүй бизнесийн магистрийн хөтөлбөр байна гээд төсөөлөөд үз дээ.

Тэгэхээр аливаа бизнесмэн, CEO хүний номер нэг анхаарлаа хандуулах менежментийн чиглэл нь борлуулалтын менежмент байж таарах нь. Хэдэн жилийн өмнө бид Мандал даатгал компанид сайн борлуулагч хайж, олон хүнтэй ярилцлага хийсэн ч “би борлуулалт хийе” гэж хэлсэн хүн нэг ч таараагүй юм. Бүгд л ня-бо, санхүүгийн шинжээч, маркетингийн менежерээр ажиллах хүсэлтэй, борлуулалтаас сүнсээ зайлтал айдгаа хэлж, амархнаар нь оффист сууж бичиг цаастай зууралдах хүсэлтэйгээ хэлж байсан юм.

Харвард ч гэлтгүй, манай бизнесийн чиглэлээр сургадаг нэг ч сургуульд борлуулалтын хичээл ордоггүй тул эдгээр хүмүүсийг ойлгож болно. Гэтэл бизнес нэгэнт борлуулалт дээр тогтдог юм бол баахан ня-бо, менежер, захирлуудаар яах юм бэ? Цааш унших

Бизнес, Стратеги

АМЬД ҮЛДЭХ СЭТГЭЛЗҮЙ

Далай тэнгис, хөвч тайга гээд дэлхийн хаана ч амьдардаг бай араатан амьтад, жигүүртэн шувуудын дунд амьд үлдэх, хоол тэжээлээ олох, үр удмаа үлдээхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг.

Хатуу ширүүн уур амьсгал, араатан амьтдын довтолгоон, ган гачиг гээд байгалийн шалгарлын дүнд зарим амьтад онцгой ур чадварыг өөртөө хөгжүүлсэн байх юм. Тухайлбал, баавгай өвлийн тэсгим хүйтнийг дулаан ичээндээ унтаж өнгөрүүлдэг бол нэгэн төрлийн гүрвэл амьтдад тасдуулсан сүүл, хөлөө эргүүлээд ургуулчихдаг чадвартай болжээ.

Энэ дундаас араатан амьтдын өөрийгөө өнгөлөн далдлах, бусдыг төөрөгдүүлэх чадварыг бид онцгойлон авч үзэх хэрэгтэй. Хамелеон гүрвэл л гэхэд өөрийнхөө арьсны өнгийг хад асга, цэцэг навчнаас огт ялгарахгүйгээр хувиргаж чаддаг нь бусдын идэш болохоос авардаг бол эрвээхэйн далавч шувууг ч айлгаж чадахуйц өвөрмөц хээтэй болжээ.

Үүнтэй адилтгавал нийгэм бол сэтгэл зүйн тайга юм. Байгальтай адилхан нь  энэ тайгад ч мөн амьд үлдэхийн төлөөх ширүүн тэмцэл өрнөж байдаг. Нийгмийн нэгээхэн хэсэг болох компаниар жишээ татъя. Цааш унших

Менежмент, Хүний нөөц

БИЗНЕСИЙН ХАМТРАГЧААРАА ХЭНИЙГ СОНГОХ ВЭ?

Бизнесмэнүүд хамаатан садан, найз нөхөдтэйгээ нийлж бизнес хийх хэрэггүй шүү гэж захихыг бид олонтаа сонсдог. Тэгвэл хэнтэй хамтарч бизнес хийх вэ? Хамтарсан олон бизнес гомдол, бүтэлгүйтлээр дуусдаг нь нууц биш юм. Нэг тал нь өдөр шөнөгүй зүтгүүлчихээд амласнаа өгсөнгүй, бултчихлаа гэж гоморхдог. Нөгөө тал нь юу ч хийгээгүй, зүгээр орон тоо бөглөснийхөө хариуд хувьцаа, мөнгө нэхлээ гэж бухимддаг. Яг аль нь бодитой вэ?

Энэ хоёр дүрийн аль алинд нь тоглож үзсэн хүний хувьд хэлэхэд, бид хэн нэгэнд нь шууд итгэж огт болохгүй. Бизнес эрхлэх үед өөрийн үүргээ биелүүлээгүй хирнээ нөгөө талаа адгийн луйварчин мэтээр гүтгэж суудаг хүмүүс олон.

Тэгэхээр таны өмнө нэг бол маш шудрага, ажилсаг нэгэн, үгүй бол байдаг л нэг адгийн худалч бэртэгчин сууж байна гэсэн үг. Энэ хоёрын дундуур гэсэн ойлголт байхгүй. Миний хувьд янз бүрийн бизнест төрөл бүрийн хүмүүстэй хамтарч, заримд нь ажиллаж, заримыг нь ажиллуулж, заримтай нь хувь нийлүүлж үзлээ. Дээр ярьсан шиг үл ойлголцол, гоморхол, бухимдал, бие биенээ муулахыг олон харлаа.

  Цааш унших

Бизнес, Хүний нөөц

ҮХЭЛ БА ЦАГ ХУГАЦАА

 

Цаг хугацааны үнэ цэнийг алттай зүйрлэдэг. Тэгвэл менежер хүний амжилт энэхүү  алтаар хэмжигддэг. Гэтэл олон хүн мөнгө эсвэл өсөлтөөр хэмжигддэг гэж эндүүрдэг байна.

Бид  өөрсдийн  амжилтаа “Жилд ХХХХ төгрөгийн ашигтай”, “Улиралд ХХХХ хувийн өсөлттэй” ажиллалаа гэх мэтээр тухайн цаг хугацаанд үзүүлсэн санхүүгийн үзүүлэлтээрээ дүгнэдэг. Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаа нь бизнесийн амжилтын гол хэмжүүр юм.

Хэдийгээр бизнесийн үндсэн гол нөөцийг Хүн, Мөнгө, Технологи гэж орчин үед үздэг ч бид Цаг Хугацаа хэмээх суурь нөөцийг яасан ч орхигдуулж болохгүй.

Учир нь Хүн, Мөнгө, Технологийг бид хаанаас ч олж болно.  Харин цаг хугацаа хэзээ ч нөхөгддөггүй. Сайн хүмүүс ажлаасаа гарсан ч бид илүү чадвартайг нь сонгож болно. Технологи хоцрогдлоо гэхэд бид шинэ технологи гаргачихаж чадна. Харин хэн ч хэзээ ч цаг хугацааг эргүүлж авчирч чадахгүй.

Цааш унших

Бизнес, Хүний нөөц

35 НАСТАЙ ТЭТГЭВРИЙН ХӨГШИН

Дөнгөж 30 насны босгыг давж 40 нас шүргэж байгаа хирнээ аль хэдийн тэтгэврийн хөгшин шиг сэтгэдэг захирлууд тэнгэрийн одноос ч олон болжээ. АМЬДРАЛ-АМЖИЛТ-БҮТЭЭЛ нь түүний урд нь биш, харин аль хэдийн урсан одсон мэт өнгөрсөн цаг хугацаанд гацчихсан хүмүүсийг хэлж буй хэрэг л дээ.

Тэднийг физиологийн талаас нь харвал залуу хүн хэдий ч тархин дотроо аль хэдийн хөгширчихсөн байдаг гэсэн үг. Ийм хүмүүс өнгөрсөн үеийг магтаж, тэртээ нэгэн цагт гялалзаж явсан алтан үеийнхээ талаар зөвхөн дурсамж л ярьдаг.
Түүнээс биш 10 жилийн дараа хүрэх оргилын тухай хэзээ ч ярихгүй. Төсөөлөх ч үгүй. Тийм хүн танай компанийн ажилтнуудыг оргил (вижн) өөд хэзээ ч дагуулж явахгүй. Аваачихгүй. Өвгөн партизан уулын хормойд суучихаад дурсамжаа уудлан, өмнө нь энэ компанид оруулсан түүний хувь нэмрийг хэн ч үнэлэхгүй байгаад гомдоллож суух бөгөөд тэд л 20 гаруй настай залуусыг балладаг.

Цааш унших

Хүний нөөц

ЗАХИРАЛ ЗАХИРАГЧ БИШ

Захирал гэж ямар хүнийг хэлэх вэ? Монголчууд бидэнд энэ талаар системтэй, нэгдсэн ойлголт байна уу? Захирлын талаарх бидний өнөөгийн төсөөлөл хаанаас бий болов?

Манай менежментийн аль ч сургуульд захирал гэж ямар хүн байх ёстойг заадаггүй. Барууны улс орнуудад компанийн хөгжил хэдэн зуун жилээр тоологддог учир захирал хүний имиж, шалгуур нь Харвардын сургалт гэхээсээ нийгмийн соёлоор дамжиж өвлөгддөг бололтой.

Харин манайд?

Манай улсад захирал гэдэг ойлголт нь нэн шинэ. Тэгээд ч сургуульд үүнийг системчилж заадаггүй учраас социализмын үеийн “ДАРГА” гэдэг ойлголтоор баримжаалж, энэ цагийн “ЗАХИРАЛ”төлөвшдөг бололтой юм.
Цааш унших

Менежмент, Хүний нөөц

40 МЯНГАН ТӨГРӨГӨӨР 50 САЯ ТӨГРӨГИЙН “ЭРҮҮЛ МЭНДИЙН ХАМГААЛАЛТ” АВАХ БОЛОМЖТОЙ

Арваад жилийн өмнө манай компанид Чехээс 20 настай оюутан дадлага хийхээр ирсэн юм. Удалгүй өвөл ч болж байгууллагаараа цасны баярт явж, цана чаргаар гулгах болоход нөгөөх маань “Хэрвээ би цанаар гулгаж байгаад хөлөө гэмтээчихвэл, миний эрүүл мэндийн даатгал энд үйлчлэхгүй…” гэж хэлээд татгалзаж билээ.

Би тэгэхэд нас залуу хүн гэхэд эрсдэлийн талаар тийм өндөр ухамсартай байгааг нь, Чех  Монголтой л адилхан социалист орон байсан гэхэд иргэд нь бүгд даатгалд хамрагдсаныг мэдэрч ихэд гайхаж билээ.

Саяхан нэгэн танил маань хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөр өвдөж, бидний хэдэн найзууд нийлж, мөнгө цуглуулж өгөв. Орой нь харих замдаа “Хэрэв бид Англид байсан бол ингэж мөнгө цуглуулах байсан болов уу?” гэж өөрийн эрхгүй бодсон юм.

Бид өдөр бүр телевиз, радио, сонин, фэйсбүүк гээд мэдээлэл авч байгаа бүхий л хэрэгслээсээ эмчилгээний төлбөр цуглуулах хандивын аян, уриалга харсаар нэгэнт дасал болчихжээ. Хэрвээ бид Монголд биш Англид байсан бол найздаа эмчилгээний төлбөр цуглуулж өгөх биш харин баглаа цэцэг л өгөх байсан юм.

Цааш унших

Стратеги

Амжилтын нууц 2: Дотоод сургалт

Компаниуд ажилтнуудаа сургаж хөгжүүлэхэд байнга анхаардаг.

Харамсалтай нь олон тохиолдолд дотоод сургалтууд ХЭЛБЭР болж хувирдаг. Багш нь заах аядаж, хүний нөөц нь зохион байгуулах аядаж, ажилтнууд нь оролцох аяддаг.

Өнөөдөр би Голомтбанкинд ашиглаж эхэлж байгаа дотоод сургалтын стандартуудаас хуваалцая.

Юуны өмнө ихэнх хүний нөөцийн албадууд зохион байгуулалтанд буюу хэлбэрт гол анхаарлаа хандуулдаг. Гэтэл сургалтын зорилго юу вэ? гэсэн асуултыг багш, ажилтнуудаас асуудаггүй.

Хүний нөөцийнхөн “энэ жил бид 300 хүн/цаг сургалт хийлээ.” гэх маягаар өөрсдийн ажлыг дүгнэдэг. Энэ бол хэлбэр болохоос биш бодитой чанарыг харуулахгүй. Аягүй л бол 300 хүний ажлыг 1 цаг хий дэмий үрсэн ч байж магадгүй.

Цааш унших

Хүний нөөц

Амжилтын нууц 1: Төгсгөл

Дэлхийн тавдах том цаас үйлдвэрлэгч Stora Enso 1280 онд байгуулагдсан. Эднийх дэлхийн хамгийн хөгшин компани гэж зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл барилгын Kongo Gumi компани анх 578 онд байгуулагдсан. Гэхдээ эднийх ихэнх хугацаандаа гэр бүлийн бизнес хэлбэртэй байсан учраас анхны компани гэж тооцогддоггүй.

Компани 800 жил оршин тогтнож чадна. Харин та чадахгүй. Компани төгсгөлгүй байж болно. Харин бид төгсгөлтэй.

Бидний бүтээмж гаргах хугацаа сайндаа л 30 жил. Цэцэрлэгээс авахуулаад 20 жил сурсныхаа дараа шүү дээ.

Харамсалтай нь хүмүүс үүнийг тэр бүр анзаарч боддоггүй. Цаг хугацааны мэдрэмж сул байдаг. Энэ нь бүтээмж муутай байх үндсэн шалтгаан болдог.

Жишээ нь нэг залуу хэлтсийн захирал болж тушаал дэвшжээ гэж бодъё. Яавал энэ залуу амжилт гаргаж, дараагийн шатанд гарах вэ?
Цааш унших

Стратеги